XClose

UCL Anthropology

Home
Menu

Project Description in Mongolian_V2

Ашигт малтмалын арвин нөөцөд нь татагдсан гадаадын хөрөнгө оруулалт хийгээд ДНБ-ний цойлолтоороо өнгөрөгч жилүүдэд Монгол улс дэлхийд эдийн засгийн хамгийн хурдан өсөлттэй орнуудын тоонд багтаж явсан билээ. Гэвч энэ үеийн төгсгөл нэн даруй ирснийг дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн циклийн удаашрал болон Хятадын эдийн засгийн бууралт дохиолсон юм. 

Монголын амьдрал өнөөдөр улам бүр л байнгын хувирал өөрчлөлт буюу тогтворгүй байдалтай болж байна. Олгогдсон гэж нэгэнтээ ойлгож байсан зүйлс тодорхойгүй болж, ирээдүйн талаарх зарим дүр зураг ч бүдгэрэв. Нүүрлээд буй "хямрал"-ын талаар хүмүүс ярих ч, энэ нь ямар хэлбэртэй болох, хэзээ эхлээд, хэзээ дуусахыг нь хэн ч үл мэднэ. Энэ шинэ нугачаанд өөрсдийн ертөнцөө бүтээхээр зүтгэх хувь хүний төсөөлөлд хямралын талаарх ойлголт нь намуухан нүргээн мэт байх аж.

Европын Судалгааны Зөвлөлийн санхүүжилтээр 5 жил үргэлжлэх энэхүү төсөл нь дэлхийн эдийн засгийн зогсолтгүй хөдөлгөөний  шинэ эринд үүсэн бий болж байгаа сэдвүүдийг судалж буй арван судлаачаас бүрдсэн юм. Эдгээр сэдвүүдэд хувьсан өөрчлөгдөж буй орчинд хүмүүс нөөц баялгийг хэрхэн тохиролцож байгаа тухай; дэд бүтэц болон бичиг цаасны үйл явцын хүртээмж; төр засаг, нийгэм, уул уурхайн компаниудын хооронд бий болж буй харилцаа; зээл, хөрөнгө оруулалтын хүртээмж хийгээд ашиглалт; өр болоод хямралын асуудлаарх бодлого болон арилжааны талаарх улсын хийгээд хувь хүний стратеги орж буй болно. Эдгээрийг судлах замаар бид өнөөгийн эдийн засгийн хувьсал өөрчлөлтүүд нь өөр өөр түвшин, хэмжээст буй хүмүүст хэрхэн нөлөөлж буйг төдийгүй, тэдгээрийг хүмүүс хэрхэн хэлбэржүүлж байгааг илрүүлж байгаа болно.